Mongolian blind football federation


Donate

Adventure

МХҮХ-НЫ СПОРТ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ, ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос зохион байгуулсан спорт өдөрлөгт Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбооны хамт олон оролцож, өөрсдийн спортоо танилцуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.Ингэхдээ зориулалтын бөмбөг, нүдний маск, талбайн хашлага зэрэг хэрэгслүүдээ ашиглаж хөлбөмбөг сонирхогчдын дунд торгуулийн цохилтын тэмцээнийг зохион байгуулсан юм.Эрэгтэй, эмэгтэй хоёр ангиллаар торгуулийн тэмцээн зохион байгуулахад хөлбөмбөгийн хорхойтнууд идэвхтэй оролцож, авхаалж самбаагаа сорилоо. Оролцогчид хөлбөмбөгийн спорт нь авхаалж самбаа, хурд хүч, хамгийн гол нь мэдрэмж шаарддаг учраас цаашид үргэлжлүүлэн хичээллэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь бидэнд том урам хайрлалаа.Манай холбоо энэхүү спорт өдөрлөгт оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах том урам авлаа. Цаашид дасгалжуулагчтай болж, тогтмол сургалт явуулж, заал талбайд та бүхнийг хөлбөмбөгийн спорттой ойр байлгаж, эрүүл чийрэг, хөдөлгөөний дутагдлаас ангид байхад тусалж чадна гэдгээ дуулгахад таатай байна.Энэ ташрамд манай үйл ажиллагааг дэмжиж буй Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны хамт олонд гүн талархал илэрхийлье.Mongolian Football Federation Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо Australian Embassy, Mongolia

245905465_255813136496120_880380500991822292_n
245973267_255813506496083_7210878370949629649_n
246047846_255814063162694_1747092636686890762_n
246208176_255813626496071_6932213082372131670_n
246212433_255813406496093_3651002446260128382_n
246224562_255814203162680_3827536586903180048_n
246300156_255813256496108_6301206334332250614_n
246305305_255813059829461_4831242465780970708_n
246333226_255814253162675_9109091289456112965_n
246339340_255814293162671_3808452892099824254_n
246354141_255813169829450_5836773241723774295_n
246361152_255813213162779_3221454390920697613_n
246383534_255813829829384_1097471787751431365_n
246387719_255813089829458_3203643504111644380_n
246399665_255813343162766_1655416202553341610_n
246402490_255814333162667_8581212776364322098_n
246417942_255813299829437_7599828032504643289_n
246429428_255813559829411_1175705339977432988_n
246476890_255813683162732_5751752611893022303_n

Previous
Next

Snow Adventure

ОУ-ЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САНГААС БӨМБӨГ ХЭРЭГСЭЛ ИРЛЭЭ

Цар тахлын нөхцөл байдлаас бид хөл бөмбөгөө тоглож, найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй байгаа ч сайхан цагийг хүлээн, өөрсдийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.Тиймдээ ч Олон Улсын Хараагүйчүүдийн Хөл бөмбөгийн сангаас анхны бөмбөг, нүдний хаалтуудаа хүлээн авсныг дуулгахад таатай байна. Цаашид бэлтгэл базаан тоглох талбай, аюулгүй зориулалтын хаалга зэргийг хийж хараагүйчүүдийн хөл бөмбөгийг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана. Хамгийн чухал нь та бүхэн өөрийн ойр тойрны, таньдаг хараагүй хүүхэд залууст бид бүхний тухай дуулгаж, амьдралд нь өнгө нэмж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх нь чухал билээ.

214194460_191639566246811_8902980009648304680_n
213571844_191639402913494_1982242473317356310_n
213553737_191639436246824_8263430936370723272_n
213177368_191639476246820_4456899701645369267_n

МХБХ, МХХБХ-Г ДЭМЖИН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монголын Хөл бөмбөгийн Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Хараагүйчүүдийн Хөл бөмбөгийн Холбоог дэмжин ажиллахаар боллоо.


Өнөөдөр МХХБХ-ны тэргүүн Б.Даваасүрэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатартай уулзаж холбооныхоо үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилтоо танилцуулж хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.


Learn More

Монголын Хараагүйчүүдийн Хөл Бөмбөгийн холбоотой хамтарч ажилхаар боллоо

Монголын Хараагүйчүүдийн Хөл Бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Даваасүрэн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д.Ганбаттай уулзаж цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.

CEO of Mongolian Blind Football Federation,Mr.Davaasuren, met and agreed to make MOU with newly elected President of Mongolian National Blind Association, Mr.Ganbat

#mbff #nbam #blindfootball #ibff #IBSA #australiangrant  

255546376_269927491751351_7134505708175033219_n

116-р сургуулийн захирал Э. Нүрзэд багштай

Монголын Хараагүйчүүдийн Хөл Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Б.Даваасүрэн монгол улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг цор ганц ерөнхий боловсролын сургууль болох 116-р сургуулийн захирал Э. Нүрзэд багштай уулзаж цаашид хамтран ажиллаж цар тахалын улмаас хориотой байсан заалаа ашиглалтанд оруулж бэлтгэл сургуулилтаа хийж эхлэхээр боллоо.

The MBFF Mr. Davaasuren discusses succesfully with Mrs. Nurzed, principal of the only one school dedicated to blind and its impairement children and pupils in Mongolia, #school116, School No 116, about using closed PE hall for training of football for its children and students.

#school116 #blindfootball #Blindchildren #MBFF